/2018-09-07 15:11:00/

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ.


БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ.

Хууль зүйн туслалцааны төв нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зорчиж буй иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ХХҮЕГ-тай хамтран ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээрзорчиж буй иргэдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, БНСУ-ын “Хөнгөн гэмт хэрэг ба түүний шийтгэл”, “Амьдрал дундах дэг журам” зэрэг сэдвүүдээр 7 хоногийн мягмар гараг бүр сургалт зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалт буюу 2018 оны 09 дугаар сарын 04-ны өдөр Хөдөлмөрийн гэрээгээр явж буй 65 иргэнд БНСУ-ын хууль эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

 

이미지: 사람 1명 이상, 사람들이 앉아 있는 중 실내

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд