/2019-01-07 11:42:00/

СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ


                                             Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ны
                                                    өдрийн А/127 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

3

Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах.       /2016-2020 он/

3.1 Удирдлагын манлайлах чадварыг сайжруулах

Тус төвийн удирдах ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэх, манлайлах чадвараа дээшлүүлэх чиглэлээр 2019 онд дараах сургалтад Төвийн захирал, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдсан байна. Үүнд:

  • Дотоод хэргийн их сургуулиас удирдах албан тушаалтанд зориулсан “Стратеги дамжаа” сургалт;
  • Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан эрхэлсэн болон ахлах түшмэлийн сургалт.

Улсын төсвөөс 2,498,985.5

3.2 Албан хаагчийн мэдлэг чадвар, ажлын дадлага туршлагыг сайжруулан, мэргэшүүлэх, сургалтанд тогтмол хамруулах

Улсын өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд дараах ажлыг хийсэн. Үүнд: Хууль зүйн туслалцааны төвөөс Монголын Хуульчдын холбоотой хамтран 2019 оны 03 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нарт Хуульчийн үргэлжилсэн багц цаг хангах сургалтыг зохион байгуулж тус төвийн  53 хуульчийг хамруулж 3 кредит цагийг хангуулсан.

 

Мөн Монголын Хуульчдын холбоотой хамтран орон нутагт зохион байгуулсан Хуульчийн үргэлжилсэн багц цаг хангах 1 кредит цагийн сургалтад улсын өмгөөлөгчдийг тухай бүр нь хамруулж Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Төв, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баян-Өлгий         Говь-Алтай аймаг дахь салбарын улсын өмгөөлөгчид хамрагдсан.

2019 онд байгууллагын ажлын алба болон салбарын улсын өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн туслахуудад албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх дараах сургалтыг зохион байгуулж ажилласан. Үүнд:

  • Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Б.Тэрбиш “Авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт,
  • Архивын ерөнхий газрын сургалтын төвийн сургагч багш Ц.Золжаргал “Баримт бичгийн стандартыг хэрэгжүүлэх нь” “Архивын баримтын хадгалалт хамгаалалт” сэдэвт сургалт,
  • Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт н.Зоригтбаатар “Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт,
  • Нийслэлийн МХГ-ын Хөдөлмөр хамгааллын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сахин мөрдөх”, “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх”  сэдэвт сургалт,
  • Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн н.Алтанзагас “Гамшигаас хамгаалах тухай хууль, гамшгийн тухай ерөнхий ойлголт, галын аюулгүй байдал” сэдэвт сургалтуудыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулж нийт 66 албан хаагч хамрагдсан.
  • “Супер Ассист” ХХК-ны захирал Б.Эрдэнэбаяр Мэдээллийн нэгдсэн сангийн программын практик сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нийт албан хаагчдад зохион байгуулсан.
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Х.Цэцгээ 2019 оны 06 дугаар сарын      11-ний өдөр Хуульчдын танхимд зохион байгуулж ажлын албаны болон нийслэлийн 21 албан хаагч хамрагдсан.

3.3 Хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх

“Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Төвийн захирлаар батлуулж 2019 онд 100 хувийн хэрэгжилттэй ажилласан байна.

3.4 Цалин хөлс, урамшууллын тогтолцоо, нийгмийн баталгааг сайжруулах

3.5 Хөдөлмөрийн оновчтой хуваарилалтыг бий болгох

Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн захирлын 2019 оны А/05 дугаартай тушаалаар Хууль зүйн туслалцааны төвийн төрийн захиргааны албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан.

Байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийх дэд ажлын хэсэг Хууль зүйн туслалцааны төвийн захирлын А/15 лэлтдугаар тушаалаар батлагдаж, байгууллагын чиг үүрэгт Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолын дагуу чиг үүргийн шинжилгээг хийж,  тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Чиг үүргийн шинжилгээнд үндэслэн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Aлбан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу боловсруулж, төслийг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/257 тоот албан бичгээр хүргүүлсэн.   

3.6 Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах

Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр дараах ажлынг зохион байгуулан ажиллаж байна:

  • Хууль тогтоомжид заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслээр нийт албан хаагчийг бүрэн хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.
  • Төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаалаар баталсан чиглэл, хуваарийн дагуу Нийслэлийн 6 дүүргийн 18 улсын өмгөөлөгчид албан үүргээ хэрэгжүүлэхэд нь буюу Цагдан хорих 461-р ангид хоригдож буй тус байгууллагын үйлчлүүлэгчтэй уулзахад албаны унаагаар тогтмол ханган ажиллаж байна.
  • 2018 онд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 216.000 сая төгрөгийн өртөг бүхий компьютер, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж техник тоног төхөөрөмжийг албан хаагчдад эд хөрөнгийн бүртгэлийн картаар хүлээлгэн өгсөн.

3.7 Ажлын ачааллыг оновчтой зохион байгуулах

Чиг үүргийн шинжилгээнд үндэслэн Хууль зүйн туслалцааны төвийн захирлын 2019 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/05 дугаар тушаалаар ажлын байранд шинжилгээ хийх, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, албан тушаалын чиг үүргийн давхардал, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх саналыг боловсруулж албан тушаалын тодорхойлолтын төсөлд тусгасан.

3.8 Хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах

Хууль зүйн туслалцааны төвийн хөдөлмөрийн дотоод журамд сахилга, дэг журмыг сахиулах талаар заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулан Төвийн захирлын 2019 оны А/23 дугаар тушаалаар батлуулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахиилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг 100 хувь ханган ажиллаж байна.

 

 

-оОо-

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд