/2018-04-04 15:57:00/

ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМГУУДАД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.


ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ Т.УРАНБОЛОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМГУУДАД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, ахлах улсын өмгөөлөгч Ц.Ганчимэг, бүс хариуцсан мэргэжилтэн Ц.Болормаа нар 2018 оны гуравдугаар сарын 26-аас 31-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад албан томилолтоор ажиллалаа.

Ажиллах хугацаандаа Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах, тус төвийн орон нутаг дахь улсын өмгөөлөгчийн ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй хуульчийн үргэлжилсэн сургалтад хамруулах, орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, тус салбарын улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийж, тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар орон нутгийн удирдлагуудтай уулзалт арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Хууль зүйн туслалцааны төв нь хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд:

Дорнод аймагт 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус Хууль зүйн туслалцааны төвийн Хан-Уул дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгч Ц.Ганчимэг, Дорнод аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч А.Мөнхбат нар “Нээлттэй хаалганы өдөрлөг” нэгдсэн арга хэмжээнд оролцож, Сүхбаатар аймагт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвийн Хан-Уул дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгч Ц.Ганчимэг, Сүхбаатар аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар, Хэнтий аймагт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвийн Хан-Уул дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгч Ц.Ганчимэг, Хэнтий аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч П.Амаржаргал нар орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, төвийн танилцуулага, хууль тогтоомжийн гарын авлага материалыг орон нутгийн иргэдэд тарааж мэдээлэл хүргэлээ.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Борхүү, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар нартай уулзан цаашидын хамтын ажиллагааны талаар санал солилцож салбарын улсын өмгөөлөгчдийн орон нутагт ажиллах ажлын байрны нөхцлийг сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн нь ач холбогдолтой ажил хэргийн уулзалт арга хэмжээ боллоо.

 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined


 

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд