/2019-08-30 13:23:00/

Өвөрхангай аймаг дахь салбарын улсын өмгөөлөгчийн сул орон тоог нөхөх


 

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


2019.08.30

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь сул орон тоог нөхөх зорилгоор дараах ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;

4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;

5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;

6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

7. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

 

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;

5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2019 оны 08 дугаар сарын      30-ны өдрөөс 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албанд эсхүл info@lac.gov.mn цахим хаягаар хүргүүлнэ үү.

Материал хүлээн авах хаяг:

Хууль зүйн туслалцааны төвийн байр. /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 3 давхарт 302 тоот, Хуульчдын гудамж, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот/

 

 

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

 

-оОо-

 

 

 

 

 

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд