/2019-09-19 20:33:00/

Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа


   Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлаг, байгууллагын дарга удирдлагууд оролцож бусад байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцан танилцаж, санал солилцлоо.

   Тус өдөрлөгийн хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн нийслэлийн салбарын улсын өмгөөлөгчид идэвхитэй оролцож нийт 221 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, ажлын албаны болон нийслэлийн салбарын бусад албан хаагчид байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдэд сурталчилан таниулж, холбогдох бусад мэдээ мэдээллийг өгч ажиллалаа. Хууль зүйн туслалцааны төв нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ хүссэн эрүүгийн хэргийн холбогдогчийн “Амжиргааны түвшний оноо”-г шууд харах програм нэвтрүүлсний үндсэн дээр уг програмыг ашиглан өдөрлөгийн үеэр өмгөөллийн үйлчилгээ хүссэн иргэдийн мэдээллийг улсын өмгөөлөгчдөд цаг тухайд нь мэдээллэж ажиллалаа.

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд