/2019-10-16 15:23:00/

Канад Улсын Онтарио мужийн Хамберийн их сургуулийн Азийн зах зээлийн хөгжил хариуцсан захирал Линда Чао зочлон ирлээ


Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболорын урилгаар Канад Улсын Онтарио мужийн Хамберийн их сургуулийн Азийн зах зээлийн хөгжил хариуцсан захирал Линда Чао зочлон ирж, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд захирал Линда Чао Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын Хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөллүүдтэй хийх ажил хэргийн уулзалтыг Хууль зүйн туслалцааны төвөөс санаачлан зохион байгууллаа.
Тус сургуульд нийт 33000 оюутан, суралцагчид суралцдаг ба гадаадын 130 гаруй орны 6500 орчим оюутан, суралцагч суралцдаг төдийгүй манай орны хуульч, эрх зүйчид цаашлаад Дотоод хэргийн их сургуулийн оюутан суралцагчдыг тус сургуульд хэлний мэдлэг дээшлүүлэх, хууль эрх зүйн чиглэлээр солилцооны зарчмаар суралцуулах талаар хэлэлцэж, цаашид зохион байгуулах бусад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

undefined

undefined

undefined

 

undefined

undefined

undefined

undefined

 

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд