/2020-11-19 17:47:00/

"Өмгөөлөгчийн ур чадвар” сэдвээр Шихихутуг Их сургуулийн дадлагажигч оюутнуудын бичсэн эссэ


Өмгөөлөгчийн нийгэмд хуулиар хүлээсэн үүрэг түүнийг биелүүлэхийн
тулд ямар ур чадвартай байх ёстой вэ?

undefined

Эрх=үүрэг=хариуцлага

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн  Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно. Монгол улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн бүр өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байна. Уг эрхээ эдлэхээр өмгөөлөгчид ханддаг байна.

Тэгвэл Өмгөөлөгч гэж хэн бэ? ЭХХШТХ-д зааснаар өмгөөлөгч гэж  шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож  өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг хэлнэ. ИХХШТХ-д зааснаар өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн. ЗХХШТХ-д зааснаар өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэж байгаа хүнийг хэлнэ. Өмгөөллийн тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлж байгаа хүнийг хэлнэ. Дүгнэвэл өмгөөлөгч гэдэг нь үйлчлүүлэгчийнхээ эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үе шатанд өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хүний хэлнэ гэж тодорхойлж болно.

            Өмгөөлөгч ямар үүрэг хүлээдэг вэ? ЭХХШТХ-д зааснаар:

  • Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ. р хүлээсэн өмгөөлөх,
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээхууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.

ИХХШТХ-д зааснаар:

  • Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй.
  • Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;
  • Өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;
  • Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох
  • Өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

ЗХХШТХ-д зааснаар

  • хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох;
  • Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
  • Үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;
  • Өмгөөллийн үйл ажиллагааны явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;
  • Үйлчлүүлэгчийн хууль бус шаардлагаас татгалзах;
  • Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх
  • Өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй

Өмгөөллийн тухай хуульд зааснаар:

  • Үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах;
  • Үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;
  • Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
  • Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;
  • Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх;
  • Өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх;
  • Өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс зүйн дүрэм /цаашид “Ёс зүйн дүрэм” гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;
  • Үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах;
  • Өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн өмгөөлөгч бус ажилтны үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах;
  • Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;
  • Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;
  • Тухайн үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлын тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах;
  • Мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;
  • Гишүүнчлэлийн хураамж төлөх;

            Дүгнэвэл өмгөөлөгч нь өөрийнхөө эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар ирсэн хүнтэй харилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хурал, бүхий л үе шатанд ёс зүйтэй байх, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л ажиллагааг орхигдуулахгүй, хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах үүрэгтэй байна.

Өмгөөлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд дараах 6 ур чадварыг эзэмшсэн байх ёстой гэж үзлээ. Үүнд:

  1. Сонсох ур чадвар /Туслалцаа хүсэж ирсэн хүн бүрийг, шүүхийн өмнө өөрийнхөө эсрэг байр суурьтай өмгөөлөгчийг сайн сонсож сурах нь өмгөөлөгчийн хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгох, зөв байр суурьтай байх үндэс болно./
  2. Харилцааны ур чадвар /Өмгөөлөгч хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд мэдээж тэд нартай харилцаа үүсгэнэ. Энэ тохиолдолд мэдээж харилцааны ур чадвар чухал. Жишээ нь, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх./
  3. Илтгэх ур чадвар /Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг ярьж хамгаалдаг юм. Энэ бол өмгөөлөгч мэргэжлийн нэг онцлог. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч шүүхийн өмнө өөрийн байр суурийг ойлгуулах чадвартай буюу мундаг илтгэгч байх ёстой. Хэргийг нүдний өмнө төсөөлүүлдэг, бусдыг өөртөө үнэмшүүлж чаддаг, хүмүүст сэдэл өгч чаддаг өмгөөлөгч ялалт байгуулж чадах юм./
  4. Мэтгэлцэх ур чадвар /Нөгөө талыг няцаахгүйгээр өөрийн байр сууриа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй юм. Няцаах гэдэг нь өөрийн байр суурьт бат зогсохыг, түүнийг эсрэг талд зөв ойлгуулахыг хэлнэ. Шүүх танхимд мэтгэлцэх үе шат өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг жинхэнэ хамгаалах  үе юм./
  5. Хувийн зохион байгуулалттай байх ур чадвар /Өмгөөлөгч өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн

14.1.11.“шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох”

14.1.12.“хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” үүргийн хувьд өмгөөлөгчийн хувийн зохион байгуулалтын талаар яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлтгэлтэй байх, хугацаа барих буюу цагийн менежменттэй байх чадварын тухай юм./

6. Ёс зүйн ур чадвар /Хуульчийн ёс зүй, Өмгөөлөгчийн ёс зүйн талаар хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд тусгаж өгсөн байдаг. Тэрхүү дүрмүүдийг өмгөөлөгч өөрийн зуршил болон зан төлөвшил болгон суулгаж авах нь бас нэг ур чадвар юм. Одоо үед ёс зүйн зөрчил гаргадаггүй хүн гэж байхгүй байх. Тиймээс өөрийгөө хүндэтгэх, бусдыг хүндэтгэх, хүнийг тууштай сонсох, бүдүүлэг үг хэрэглэхгүй байх гэх мэт амархан сонсогдож байгаа мөртлөө том үр дагавар дагуулдаг ёс зүйн дүрмүүдийг өөрийн болгож авах нь мэргэжлийн нэр хүндийг ямагт дээшээ өргөдөг юм./

 

ШИХИХУТАГ ИХ СУРГУУЛИЙН ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУД

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд