/2021-03-18 09:07:00/

Төвийн захирал А.Оюунчимэг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй уулзалт зохион байгууллаа.


Төвийн захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нар төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Солонго нартай 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр уулзалт зохион байгуулав. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов төвийн удирдлагыг Өмгөөллийн тухай хуульд заасан шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар ярилцав. Улсын өмгөөлөгчийг томилохдоо мэдлэг чадвар, зан харилцаа, ёс зүйн байдал, тогтвор суурьшилтай ажиллуулах зэргийг анхаарч үзэх, Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгчийн оролцсон хэргийн шүүх хуралдааны тоон статистик мэдээ хүргүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд