/2021-03-29 11:33:00/

Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газар тухайн дүүрэг дэх салбарыг ажлын байраар хангахаар боллоо.


Сүхбаатар дүүргийн төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо зохион байгуулалтыг боловсронгуй болгох, улсын өмгөөлөгчдийн ажиллах орчинг сайжруулах зорилгоор Төвийн захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Тамгын газрын дарга Н.Энхболд нартай албан уулзалт зохион байгууллаа.

Тамгын газрын дарга Н.Энхболд төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг сайшаалтайгаар хүлээн авч, Сүхбаатар дүүрэг дэх салбарын ажлын байрны нөхцөлийг сайжруулж дэмжихээ илэрхийлж, 2 өрөө ажлын байраар хангахаар боллоо.

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд