/2021-03-31 15:21:00/

Төвийн захирал Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатартай албан уулзалт зохион байгууллаа


Хууль   зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат, Баянгол дүүргийн Ахлах улсын өмгөөлөгч Д.Ганхуяг нар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатартай уулзан ХЗТТ болон Улсын өмгөөлөгчдийн чиг үүргийн талаар танилцуулж, тус дүүргийн төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцэв.

Уулзалтаар  Захирал А.Оюунчимэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “хууль зүйн туслалцааны төвийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” үүргийг танилцуулж, тус дүүргийн төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах хэрэгцээ шаардлага, салбарын одоогийн ажиллах орчин нөхцөл байдлыг танилцуулж, тэдгээрийн онцлогт тохирсон, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахуйц, стандартад нийцсэн албан өрөө тасалгаагаар  хангах шаардлагатай байгааг илэрхийлэн дэмжлэг хүсч , хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлэв.

Засаг дарга Ө.Сумьяабаатар тус дүүрэг дэх салбарыг 8-р хорооны байранд түр албан тасалгааг олгон, БГД-н Прокурорын газрын албан байранд нүүлгэн оруулахыг тохирсон бөгөөд уг гэрээний хэрэгжилтийг цаашид хангаж ажиллахаа илэрхийлэв.

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд