/2021-10-07 23:11:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ НЬ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭДЭД УТСААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЧИГЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, коронавирусст цар тахлын үед төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн лавлах 70001982 дугаарын утсыг шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллуулж эхлээд байна.

Тус лавлах утас нь энгийн утасны тарифаар холбогдох ба 7 хоногийн Даваагаас Баасан гарагт ажлын 8 цагаар буюу өглөөны 08:30-17:30 цагийн хооронд нээлттэй ажиллаж “Эрх зүйн хөтөч”-ийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий албан хаагч төлбөрийн чадваргүй иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, зохих заавар чиглэлийг зайнаас үнэ төлбөргүй өгч байна.

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд