/2021-12-13 14:42:00/

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ, МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ АХМАД АЖИЛТАН Н.ГАНБАТ ”ЦАГДААГИЙН АЛДАР" ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛЛАА


Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 6 дүгээр сарын 05 өдрийн А/155 тоот тушаалаар Хууль зүйн туслалцааны төвийн Баянзүрх дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат нь Монгол улсын Засгийн газрын шагнал ”ЦАГДААГИЙН АЛДАР" тэмдэгээр шагнууллаа.

undefined

Шагналыг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Батсуурь гардуулж, баяр хүргэлээ.

Улсын өмгөөлөгч, Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан Н.Ганбат нь 1985-1987 онд Гал аюулаас хамгаалах газарт сэргийлэгч, 1994-1997 онд Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 1997-2000 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, 2000-2002 онд БЗДЦХ-ийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, 2002-2005 онд ЗЦГ-ын ахлах хэрэг бүртгэгч, 2005-2006 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, 2006-2014 онд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан.

Цагдаагийн байгууллагад болон Улсын өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа 1993 онд УМБГ-ын “Сайшаалын үнэмлэх”, 1995 онд Төв аймгийн Цагдаагийн газрын “Баярын бичиг”, 1996 онд тус цагдаагийн газрын “Ажил мэргэжлийн аварга” алба хаагч, 1998-2000 онд УМБГ-ын “Баярын бичиг”, 2002 онд БЗДЦХ-ийн МБТ-ийн “Хөдөлмөрийн аварга”, ЗЦГ-ын “Ажил мэргэжлийн аварга”, 2003 онд ХБГ-ын “Баярын бичиг”, 2004 онд ХЗЯ-ны “хүндэт жуух бичиг”, 2017 онд “Хууль зүйн туслалцааны төвийн захирлын нэрэмжит шагнал”, 2019 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар”, 2020 онд ЦЕГ-ын “Цагдаагийн гавъяа” зэрэг шагналыг авч байжээ.

Улсын өмгөөлөгч Н.Ганбат таны цаашдын ажил хөдөлмөр амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

___оо0оо___

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд