/2022-11-08 16:37:00/

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА /IDLO/-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.


      Хууль зүйн туслалцааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор В.Оюумаа өнөөдөр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын суурин төлөөлөгч, ноён Стивен Кент, зөвлөх, хатагтай Сара Вудкок, төслийн зохицуулагч С.Одончимэг нартай уулзлаа.

     Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ нь Монгол улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид -19 цар тахлын үр нөлөөг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэгч юм.

     Тус  уулзалтаар талууд Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт, хуулийг хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэтгэлийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол улс дахь эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн нөхцөл байдал, тэдгээрийн хууль зүйн туслалцаа авахад тулгардаг хүндрэл бэрхшээл болоод шийдвэрлэх арга замын талаар  санал бодлоо солилцов. 

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд