/2018-02-28 13:45:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


     Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, Хууль зүйн туслалцааны төвийн дүрмийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төвийн дараах салбаруудад ажиллах Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Салбарын байршил
1 Налайх дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч
2 Говьсүмбэр аймаг дахь салбарт улсын өмгөөлөгч
3 Өмнөговь аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч

Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад оролцогч нь шүүхэд төлөөлөх эрхтэй, тухайн нутаг дэвсгэрт ажиллах боломжтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч мэргэжилтэй, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх чин эрмэлзлэлтэй хуульч байна.

Оролцогчийн материалыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 9.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байранд, биечлэн бүртгүүлэх, биечлэн бүртгүүлэх боломжгүй оролцогчийн материалыг shinechimeg@lac.gov.mn гэсэн и-мэйл хаягаар тус тус хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет / татаж авах/
  2. Төрийн албан хаагчийн маягт №/татаж авах/
  3. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт/
  4. Дээд боловсролын дипломын хуулбар /эх хувийн хамт/
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар. /дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон болон гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно./
  6. Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт/

 

Лавлах утас 7000-4030

 

Жич:

  1. Цахим шуудангаар материал хүлээн авсан эсэхийг Хууль зүйн туслалцааны төвийн дээрх утсаар холбогдож баталгаажуулна уу.
  2. Хууль зүйн туслалцааны төв Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд байрлаж байна.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд