/2018-11-29 14:34:00/

АХЛАХ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ, УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


АХЛАХ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ, УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, Хууль зүйн туслалцааны төвийн дүрмийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төвийн нийт 31 салбарт Ахлах улсын өмгөөлөгч, Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Салбарын байршил:

  1. Багануур дүүрэг
  2. Баянзүрх дүүрэг
  3. Баянгол дүүрэг
  4. Налайх дүүрэг
  5. Сүхбаатар дүүрэг
  6. Хан-Уул дүүрэг
  7. Чингэлтэй дүүрэг
  8. Сонгинохайрхан дүүрэг
  9. Архангай аймаг
  10. Баян-Өлгий аймаг
  11. Баянхонгор аймаг
  12. Булган аймаг
  13. Говь-Алтай аймаг
  14. Говьсүмбэр аймаг
  15. Дархан-Уул аймаг
  16. Дорноговь аймаг
  17. Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  18. Дорнод аймаг
  19. Дундговь аймаг
  20. Завхан аймаг
  21. Орхон аймаг
  22. Өвөрхангай аймаг
  23. Өмнөговь аймаг
  24. Сэлэнгэ аймаг
  25. Сэлэнгэ аймгийн Мандал сум
  26. Сүхбаатар аймаг
  27. Төв аймаг
  28. Увс аймаг
  29. Ховд аймаг
  30. Хэнтий аймаг
  31. Хөвсгөл аймаг

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет /татаж авах/
  • Төрийн албан хаагчийн анкет /татаж авах/
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар
  • Дээд боловсролын дипломын хуулбар /эх хувийн хамт/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно./
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Өргөдөлд аль салбарт ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна./

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2018 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 9.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байр /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 3 давхарт 302 тоот/-нд биечлэн бүртгүүлэх, биечлэн бүртгүүлэх боломжгүй сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг info@lac.gov.mn гэсэн и-майл хаягаар тус тус хүлээн авна.

Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Хууль зүйн туслалцааны төвийн захиргаа-70004021, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Номин-91100980 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Жич:

Цахим шуудангаар материал хүлээн авсан эсэхийг Хууль зүйн туслалцааны төвийн дээрх утсаар холбогдож баталгаажуулна уу.

 

 

—оОо—

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд