СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

      Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, Хууль зүйн туслалцааны төвийн дүрмийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төвийн дараах салбаруудад ажиллах болон нөөцийн сан бүрдүүлэх Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

д/д Салбарын байршил Албан тушаал
1 Багануур дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
2 Баянгол дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
3 Баянзүрх дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
4 Налайх дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
5 Сонгинохайрхан дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
6 Сүхбаатар дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
7 Хан-Уул дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
8 Чингэлтэй дүүрэг дэх салбар Улсын өмгөөлөгч
9 Архангай аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
10 Баян-Өлгий аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
11 Баянхонгор аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
12 Булган аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
13 Говь-Алтай аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
14 Говьсүмбэр аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
15 Дархан-Уул аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
16 Дорноговь аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
17 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбар Улсын өмгөөлөгч
18 Дорнод аймагдахь салбар Улсын өмгөөлөгч
19 Дундговь аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
20 Завхан аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
21 Орхон аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
22 Өвөрхангай аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
23 Өмнөговь аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
24 Сүхбаатар аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
25 Сэлэнгэ аймгийн дахь салбар Улсын өмгөөлөгч
26 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь салбар Улсын өмгөөлөгч
27 Төв аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
28 Увс аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
29 Ховд аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч
30 Хөвсгөл аймаг дахь салбарын улсын  өмгөөлөгч Улсын өмгөөлөгч
31 Хэнтий аймаг дахь салбар Улсын өмгөөлөгч

Улсын өмгөөлөгчийн болон нөөцийн сан бүрдүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нь шүүхэд төлөөлөх эрхтэй, тухайн нутаг дэвсгэрт ажиллах боломжтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч мэргэжилтэй, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх чин эрмэлзлэлтэй хуульч байна.

Оролцогчийн материалыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 9.00-12.30, 13.30-17.30 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байранд, биечлэн бүртгүүлэх, биечлэн бүртгүүлэх боломжгүй оролцогчийн материалыг shinechimeg@lac.gov.mn гэсэн и-майл хаягаар тус тус хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет / татаж авах/
  2. Төрийн албан хаагчийн маягт №1 /татаж авах/
  3. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний хуулбар
  4. Дээд боловсролын дипломын хуулбар /эх хувийн хамт/
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар. /дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон болон гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно./
  6. Иргэний үнэмлэхний хуулбар

Лавлах утас: 7000-4030

Жич:

  1. Цахим шуудангаар материал хүлээн авсан эсэхийг Хууль зүйн туслалцааны төвийн дээрх утсаар холбогдож баталгаажуулна уу.
  2. Хууль зүйн туслалцааны төв Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд байрлаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

Сэтгэгдэл нэмэх

* нүднүүдийг заавал бөглөнө. Таны емайл хаяг харагдахгүй.