Улсын өмгөөлөгчийн сургалт

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийн нэгдсэн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтанд орон нутаг, нийслэлийн албан хаагчид нийт 57 хүн хамрагдах ба албан хаагчид МХХ ТББ-аас 4 кредит цаг тооцуулахаар болсон байна.
Хуульчийн багц цаг тооцуулах нэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж Монголын хуульчдын холбоо ТББ магадлан итгэмжлэсний дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 5 өдрийн туршид зохион байгуулж ажилласан.
Хуульчийн багц цаг тооцуулах нэгдсэн сургалтанд:

– Үндсэн хуулийн эрх зүй сэдвээр Д.Ганзориг /Үндсэн хуулийн цэцийн гишүүн/,
– Ял эдлүүлэх эрх зүй сэдвээр Ц.Мөнхбат /Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор/,
– Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо Б.Сарантуяа /Гавьяат хуульч/
Хуульчийн ёс зүй сэдвээр Д.Зүмбэрэллхам /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Төслийн зөвлөх/,
– Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэрэглээ Г.Оюунболд /Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор/
– Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэрэглээ Б.Өнөрмаа /Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, сургагч багш, Хууль зүйн ухааны доктор/,
– Эрүүгийн хэргийг хялбаршуулсан жур
маар хянан шийдвэрлэх нь Н.Манлайбаатар /ХСИС-ийн Мөрдөх албаны тэнхимийн дэд профессор/

– Эрүүгийн хэргийн нотлох баримтын онолын ойлголт болон практик ажиллагаа Г.Оюунболд /Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор/
– Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, практик хэрэглээ Г.Оюунболд /Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор/ зэрэг сэдвүүдийн хүрээнд эрдэмтэн багш нар хичээл зааж ажиллав.