“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2018.05.25-ны өдөр зохион байгуулагдсан “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгт Хууль зүйн туслалцааны төв, нийт салбарын улсын өмгөөлөгч нар оролцлоо.
Өдөрлөгийн арга хэмжээнд Хууль зүйн туслалцааны төвийн ажлын албаны албан хаагч, салбарын улсын өмгөөлөгч нараас нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон 43 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

                                 Хууль зүйн туслалцааны төв