/2019-10-07 10:16:00/

Хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааны багийн сонгон шалгаруулалт


ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ, СУДАЛГААНЫ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Хууль зүйн туслалцааны төвийн 2019 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд сонгон шалгаруулж байна.

Хууль зүйн туслалцааны төвөөс хуулиар тогтоосон чиг үүргийн хэрэгжилт, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн талаар судалгаанд суурилсан үнэлгээ хийх, цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Сонгон шалгаруулалтад оролцох судалгааны багийн бүрдүүлэх материал:

  • Судалгааны баг байгууллагын товч танилцуулга;
  • Судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл;
  • Судалгааны багийн гишүүдийн танилцуулга;
  • Судалгааны ажлын удирдамж;
  • Судалгааны ажлыг гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө болон үнийн санал.

Хууль зүйн туслалцааны төвийн 2019 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх сонирхолтой, дээр дурдсан шаардлагыг хангасан судалгааны баг болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын материалыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтай холбогдох бусад мэдээллийг 7000-4030 /ХШҮДГТШХ хариуцсан мэргэжилтэн/ утсаар лавлана уу.

 

 

-оОо-

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд