/2021-05-24 16:50:00/

Нийслэл дэх салбарт түр ажиллах улсын өмгөөлөгчийн туслахын сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа


    undefined

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


2021.05.24

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн туслалцааны төвийн нийт 31 салбарт Улсын өмгөөлөгчийн туслахын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн нийслэл дэх салбарт түр ажиллах улсын өмгөөлөгчийн туслах.

Үндсэн чиг үүрэг:

1. Улсын өмгөөлөгчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх.

2. Салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

Тавигдах шаардлага:

•   Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр зэрэгтэй

•   Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

•   Компьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн

•   Багаар болон бие даан ажиллах чадвартай

•   Харилцааны өндөр соёлтой

•   Ажлын болон хувийн зохион байгуулалт сайн, хурдтай

•   Албан бичиг төлөвлөх, боловсруулах, тайлан мэдээ бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх чадвартай

Бүрдүүлэх материал:

1/Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

2/Дээд боловсролын дипломын хуулбар /эх хувийн хамт/

3/Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

4/Иргэний үнэмлэхний хуулбар

5/Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4020, 7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 

-оОо-

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд