/2021-08-20 15:49:00/

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН САН /ILF/-ТАЙ ЭЭЛЖИТ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат, Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны ажилтан Б.Халиунаа нар Олон Улсын Эрх зүйн сан /International Legal Foundation, ILF/ байгууллагын Олон улсын нийтийн харилцааны захирал Бен Полк, Хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Алексус МакНелли нартай 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ээлжит цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улсын хууль зүйн туслалцааны тогтолцоо, Олон Улсын Эрх зүйн сан /ILF/ байгууллагын үйл ажиллагаа, талуудын хамтран ажиллах нөхцөлийн талаар хэлэлцэж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд улсын өмгөөлөгчийн ёс зүй, мэргэжлийн үнэ цэнийг бий болгоход чиглэсэн олон улсын туршлагын талаар санал бодлоо солилцов.

Талууд харилцан туршлага хуримтлуулах үүднээс хууль зүйн туслалцааны тухай эрх зүйн баримт бичиг солилцохоос гадна 2021 оны 9 дүгээр сард багтаан Хууль зүйн туслалцааны төвийн нийт улсын өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах болон ажлын албаны албан хаагчдад “Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд баримтлах 10 зарчим” сэдвийн дор цахим сургалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Олон Улсын Эрх зүйн сан /ILF/ байгууллага нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтарч Монгол Улсад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гуравдагч этгээд /санхүүжүүлэгч/-тэй холбон ажиллах боломжийг эрэлхийлэхээ илэрхийлсэн болно.

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд