/2021-09-03 16:22:00/

ИРГЭДИЙН ОРОЛЦОО ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


undefined

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нар Иргэдийн оролцоо төслийн Зохицуулагч Н.Эрдэнэцогт болон төслийн багийнхнийг 2021.09.01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Иргэдийн оролцоо төслөөс 2020 онд Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдөд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хэрэг маргааныг оновчтой шийдвэрлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан сургалтын талаарх тайланг танилцууллаа.

Цаашид төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санал солилцож, Монгол Улсын Их Хурлын 2021 оны Хаврын чуулганд өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд арга зүйн дэмжлэг үзүүлэх, улсын өмгөөлөгчөд 2021 оны хуульчийн багц цаг хангах сургалтын санхүүжилтийг шийдвэрлэж хамтран ажиллахаа илэрхийллээ.

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд