/2021-10-18 08:49:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН НИЙСЛЭЛИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.


Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 99 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”    (2020-2022), Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний арга хэмжээ /7.5/-г хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн албан хаагчдын “Эрхэмлэх эрүүл мэнд” урьдчилан сэргийлэх арга хэмжээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-тэй хамтран 2 өдрийн турш зохион байгууллаа.

Цаг үеийн нөхцөл байдал /Ковид-19/-аас шалтгаалан нийслэлийн албан хаагчдыг дээрх арга хэмжээнд хамруулсан. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын дагуу Нийслэлийн албан хаагчид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ТТАХНЭ-т даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношлогоо, шинжилгээнд хамрагдсан.

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Эрхэмлэх эрүүл мэнд” өдөрлөг арга хэмжээнд ТТАХНЭ-ийн их эмч, анагаах ухааны докторант дэслэгч Б.Буянжаргал “Мэргэжлээс шалтгаалсан стрессийн хүчин зүйлс”, Урологийн ахлах зэргийн их эмч, дэслэгч Л.Алтангэрэл “Түрүү булчирхайн архаг үрэвсэл” сэдвээр сургалт зохион байгуулж албан хаагчдаас “Стрессийн түвшин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт”-ийн сорил авсан.

Биеийн бүтэц, найрлага тодорхойлох шинжилгээнд уураг, өөх тос, эрдэс ус, тэжээлийг нарийвчлан шинжилж, ясны нягт тодорхойлох Sonost 3000 аппаратаар хэмжилт хийж, үр дүнг тооцож, ясны нягтын оношилгоог хийж, дотрын нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

Жич: “Эрхэмлэх эрүүл мэнд” урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээг амжилттай хамтран зохион байгуулсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн удирдлага, нийт эмч сувилагч, албан хаагчдад талархал илэрхийлье.

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд