/2022-04-04 15:39:00/

Улсын өмгөөлөгчид нь 2022 оны 1 дүгээр улиралын байдлаар төлбөрийн чадваргүй 1250 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ


Үндсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллгааны тоон мэдээллийг 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар нэгтгэхэд улсын өмгөөлөгчид нь өссөн дүнгээр 1196 эрүүгийн хэргийн 1250 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, өссөн дүнгээр 2259 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгчээ.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нийт хэргээс шүүхээр 477, шүүхийн өмнөх шатанд 25, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгааны улмаас татгалзсан 63, ажиллагаанд байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй 631 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт үйлчлүүлэгчдээс насанд хүрээгүй 62, бичиг үсэг тайлагдаагүй 213, оршин суух тодорхой хаяггүй 4, хөгжлийн бэрхшээлтэй 26 иргэн тус тус өмгөөллийн үйлчилгээ авсан байна.

Эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс шүүхийн өмнөх шатанд 22, шүүхийн шатанд 10 буюу нийт 32 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж, 242 эрүүгийн хэрэгт улсын яллагчийн тавьсан саналаас доогуур ял оноолгон шийдвэрлүүлжээ.

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд