/2022-10-18 17:15:00/

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН САН ILF-тай цахим уулзалт зохион байгууллаа


Хууль зүйн туслалцааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор В.Оюумаа өнөөдөр Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөлтэй ээлжит цахим уулзалтыг хийлээ.
Уулзалтанд тус сангийн Олон улсын нийтийн харилцааны захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, ахлах мэргэжилтэн Алексус Макнелли нарын төлөөлөл оролцож, Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт, хуулийг хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэтгэлийн талаар ярилцаж, харилцан санал солилцов.
Мөн Хууль зүйн туслалцааны төв, Олон улсын эрх зүйн сангийн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор Монгол улсад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хуулийн хүрээнд, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад анхаарал хандуулж ажиллахаа харилцан ярилцлаа. undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд