/2023-04-10 10:11:00/

Хансс-Зайделийн сангийн дэмжлэгээр Хууль зүйн туслалцааны төвийн нийслэлийн улсын өмгөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт албан томилолтоор ажиллаa.


Ажлын хэсэг нь орон нутаг дахь улсын өмгөөлөгчдийн  ажлын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Тухайн орон нутгийн иргэдэд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга, мэдээллээр ханган, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

- Ажлын хэсэг Орхон аймгийн  Засаг даргын орлогч  А.Түвшинжаргал,  Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ганболд , Хууль эрх зүйн хэлтсийн  дарга М. Мөнхбаяр, Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангийн дарга Р.Ууганбаяр нартай уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

undefined

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд