/2018-08-27 14:18:00/

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА


Хууль зүйн туслалцааны төв нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд үзүүлэх  хууль зүйн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, БНСУ-д  Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зорчиж буй иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллахаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр зорчиж буй иргэдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, БНСУ-ын “Хөнгөн гэмт хэрэг ба түүний шийтгэл”, “Амьдрал дундах дэг журам” зэрэг сэдвүүдээр 7 хоногийн мягмар гараг бүр сургалт зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар Хөдөлмөрийн гэрээгээр явж буй 34 иргэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгч ажиллаа.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд