/2018-08-31 14:20:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ, СУДАЛГААНЫ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


Хууль зүйн  туслалцааны төвийн үйл ажиллагаанд хэрэглэгчдийн үнэлгээ хийх үнэлгээний зорилго нь тус төвийн хуулиар тогтоосон чиг үүргийн хэрэгжилт, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн талаар судалгаанд суурилсан үнэлгээ хийх, мөн цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Хууль зүйн туслалцааны төвийн 2018 оны үйл ажиллагаанд хэрэглэгчдийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг  2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд сонгон шалгаруулж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох судалгааны багийн бүрдүүлэх материал:

  • Судалгааны баг байгууллагын товч танилцуулга;
  • Судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл;
  • Судалгааны багийн гишүүдийн танилцуулга;
  • Судалгааны ажлын удирдамж;
  • Судалгааны ажлыг гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө болон үнийн санал.

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаанд хэрэглэгчдийн үнэлгээ хийх сонирхолтой, дээр дурдсан шаардлагыг хангасан судалгааны баг, байгууллагуудын материалыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтай холбогдох бусад мэдээллийг 9934-4431, 7000-4030 утсаар лавлана уу?

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд