/2018-11-30 14:35:00/

ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ГЭРЭЭТ ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ГЭРЭЭТ ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хууль зүйн туслалцааны төвийн “Иргэдэд үйлчлэх танхим”-аар үйлчлүүлж буй иргэдэд амаар болон утсаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг хариуцаж, төвийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, өдөр тутмын үйл ажиллагааны тайлан гаргаж төвийн захиргаанд тогтмол хүргүүлж ажиллана.

Ажлын цаг: 08:30-17:30

Тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Шүүхэд төлөөлөх эрхтэй байх
  • Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, тайлбарлан ойлгуулах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах, тайлан мэдээ бэлтгэх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет /татаж авах/
  • Төрийн албан хаагчийн анкет /татаж авах/
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар
  • Дээд боловсролын дипломын хуулбар /эх хувийн хамт/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно./
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Өргөдөлд аль салбарт ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна./

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2018 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 9.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд Хууль зүйн туслалцааны төвийн байр /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 3 давхарт 302 тоот/-нд биечлэн бүртгүүлэх, биечлэн бүртгүүлэх боломжгүй сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг info@lac.gov.mn гэсэн и-майл хаягаар тус тус хүлээн авна.

Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Хууль зүйн туслалцааны төвийн захиргаа-70004021, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Номин-91100980 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Жич:

Цахим шуудангаар материал хүлээн авсан эсэхийг Хууль зүйн туслалцааны төвийн дээрх утсаар холбогдож баталгаажуулна уу.

 

—оОо—

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд