/2018-05-24 15:23:00/

2018 оны 5 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Замын-Үүд сум дахь салбаруудын ажлыг шалгалаа.


Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболорын ахалсан ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Замын-Үүд сум дахь салбаруудын ажлыг шалгалаа.

Хууль зүйн туслалцааны төв нь үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд:

2018 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдөр Дорноговь аймагт Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн, Дорноговь аймаг дахь салбарын улсы н өмгөөлөгч Т.Урангоо, тус аймгийн Замын-Үүд сум дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Д.Энхтуяа, Говьсүмбэр аймаг дахь салбарт гэрээгээр ажиллаж буй өмгөөлөгч Б.Батчимэг нар орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, төвийн танилцуулга, хууль тогтоомжийн гарын авлага материалыг орон нутгийн иргэдэд тарааж, мэдэлэл хүргэлээ.

Мөн ажлын хэсэг хяналт шалгалтын хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн Дорноговь аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Т.Урангоо, тус аймгийн Замын-Үүд сум дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Д.Энхтуяа, Говьсүмбэр аймаг дахь салбарт гэрээгээр ажиллаж буй хувийн өмгөөлөгч Б.Батчимэг нарын үйл ажиллагаа , хууль тогтоомжийн биелэлт болон хууль зүйн туслалцааны төвөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явц, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилт болон хийж хэрэгжүүлсэн ажилд хяналт шалгалт хи йж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийж, арга зүйн зөвлөгөө, хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч ажиллалаа.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Тамгын газрын дарга Б.Ганзориг нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Хууль зүйн туслалцааны төв тус аймгийн Засаг даргын тамгын газартай цаашид хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд