Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2022 оны 06 дугаар сарын 04-ны Бямба гарагт зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Хууль зүйн туслалцааны төв хуульд заасан чиг үүргийн хүрээнд оролцож, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн улсын өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн бүх шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгч, төвийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах ажлыг гүйцэтгэлээ.