/2020-12-04 09:42:00/

Төвийн захирал Багануур дүүрэгт ажиллалаа.


Багануур дүүрэг дэх салбарт ажиллалаа

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай явуулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, улсын өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор захирал А.Оюунчимэг, Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Амгалан, Ахлах нягтлан бодогч Б.Хажидмаа, жолооч Б.Батнасан нар Багануур дүүрэг дэх салбарт 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан томилолтоор ажиллалаа.

Албан томилолтын хүрээнд захирал А.Оюунчимэг, Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Амгалан, Ахлах нягтлан бодогч Б.Хажидмаа нар Багануур дүүрэг дэх салбарын ажлын байрны нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, салбарын эд хөрөнгийн бүртгэлийг шинэчлэн бүртгэлжүүлсэн бөгөөд  салбарын Ахлах улсын өмгөөлөгч   Д.Цэнд-Аюушд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч, цаашид хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Багануур дүүргийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, хамтран ажиллах чиглэлээр  тус дүүргийн Засаг даргын орлогч н.Балжинням, Хуулийн хэлтсийн зөвлөх н.Цацралтуяа нартай албан уулзалтыг зохион байгуулж салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болголоо.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Ариунбат, Захиргааны удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн ахмад Н.Буянхүү нартай  улсын өмгөөлөгч мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцоход тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд