/2021-04-09 17:31:00/

Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо


 

Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нар “Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага”-ийн Суурин төлөөлөгч Тара Нил, Хөтөлбөрийн зохицуулагч С.Одончимэг, Хөтөлбөрийн менежер А.Жаргалан нарыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллахаа илэрхийлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэргийн хохирогчдод гарч буй хүндрэл бэрхшээлийн асуудалд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар танилцууллаа. Мөн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хамрах хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй улсын өмгөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх, Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамруулах талаар харилцан тохиролцлоо. 

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд