/2022-04-08 11:03:00/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.СОЛОНГОО, ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ А.ОЮУНЧИМЭГ АНУ ДАХЬ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН САН /ILF/-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, ХЗТТ-ийн захирал А.Оюунчимэг, ХЗТТ-ийн захирлын зөвлөлийн гишүүн, ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гантуяа, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Ганчимэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, орчуулагч Б.Халиунаа нар АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон Улсын эрх зүйн сан /ILF/-ийн Гүйцэтгэх захирал Женифэр Смит, Хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон Улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагт ээлжит цахим уулзалтыг хийлээ.

Уулзалтаар

  • Улсын өмгөөлөгчдийг чадавхжуулах сургалт, менторинг хөтөлбөр зохион байгуулах
  • Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд улсын өмгөөлөгчийн статус, цалин хөлсийг НҮБ-ын зарчимд нийцүүлэх талаар УИХ-д судалгаа хүргүүлэх,
  • Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэм, улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

undefined

undefined

undefined

 

 

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд