/2021-02-23 17:08:00/

Төвийн Захирлын зөвлөлийн ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа.


Хууль зүйн туслалцааны төвийн Захирлын зөвлөлийн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.
Хурлаар Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, байгууллагын 2020 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2020 оны санхүүгийн тайлан, хүний нөөцийн бүтэц, сул орон тооны тухай, Мэдээлэл, технологийн үндэсний паркын 2020 оны 1/248 тоот албан бичгийг танилцуулах асуудлыг тус тус хэлэлцэв.
Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж: 
Дарга: Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг
Гишүүд:
Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат
Баянзүрх дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Ц.Мандал 
Налайх дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Г.Наранбаатар
Сүхбаатар дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ
Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч А.Очбадрал 
Баянгол дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Д.Ганхуяг
Хан-Уул дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга
Чингэлтэй дүүрэг дэх салбарын Ахлах улсын өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
 
Захирлын зөвлөлийн ажиллах журамд хурлыг цахимаар зохион байгуулах, зөвлөлийн хуралдааны хугацааг улиралд 1-ээс доошгүй удаа хуралдуулах өөрчлөлтийг оруулж, төвийн албан хаагчийн Төрийн захиргааны ангилалыг Төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд шилжүүлэх саналыг Захирлын зөвлөлийн хурлаар зөвшөөрч, саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЗДХЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүллээ.

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд