/2022-09-14 10:19:00/

Ахлах нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх зар


Ажлын байр: Ахлах нягтлан бодогч

Үндсэн ажил үүрэг

1.Байгууллагын төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу улирал, жилийн тайлан балансыг гаргах.

2.Төвийн төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийг бодитой, үндэслэлтэйгээр боловсруулах,  саналаа өгөх, төсвийн хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах.

3.Батлагдсан төсвийн жил, улирал, сарын  хуваарийг хийж батлуулах, төсвийн гүйцэтгэлийг сар бүр хянах.

Тавигдах шаардлага

1.       Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх;

2.       Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43.1, 43.2 дугаар зүйлийн дагуу захиргааны болон бусад шийтгэлгүй байх.

3.       Нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх.

4.       Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;

5.       Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;

Бүрдүүлэх материал

    1.        Төрийн албан хаагчийн анкет бөглөх /үнэн зөв, бүрэн бөглөсөн байх/

    2.        Нийгмийн даатгалын лавалгаа

    3.        Дээд боловсролын дипломын хуулбар /ноториатаар гэрчлүүлсэн байх/

    4.        3х4 хэмжээтэй 2% цээж зураг

    5.        3 үеийн намтар

    6.        Ажилд орохыг хүссэн өргөдөл

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо Бага тойруу-15, Нийслэлийн Засаг Захиргааны 4 дүгээр байр, 2 давхар 201 тоот хаягт биеэр авч ирнэ үү.

Холбоо барих дугаар: 70004030, 80081076

 

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд