/2021-06-07 13:25:00/

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН САН /ILF/-ТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Хулан нар АНУ-ын Нью Иорк хотод төвтэй Олон улсын хууль зүйн сан /International legal foundation, ILF/ байгууллагын Олон улсын нийтийн харилцааны захирал ноён Бен Полк, Хөтөлбөр хариуцсан ахлах захирал хатагтай Холли Хобарт нартай 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цахим хурал зохион байгууллаа.

Олон улсын хууль зүйн сан /International legal foundation, ILF/ байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь хөгжиж буй улс орнуудын хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, тэднийг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага бөгөөд тус байгууллага

 нь нийт 7 улсад хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог сайжруулж, хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлэн ажилласан байна.

 Хоёр байгууллагын цахим уулзалтын гол зорилго нь Монгол Улсын хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, эрх зүйн орчин, практик үйл ажиллагааг сайжруулах, төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчдэд иргэн төвтэй хууль зүйн туслалцааг түргэн шуурхай хүргэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн зорилтын хүрээнд олон улсын мэргэжилтнүүдтэй мэдлэг, туршлага хуваалцаж, хууль зүйн туслалцааны шилдэг жишигтэй танилцаж, харилцан туршлага солилцсон болно.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчдөд Монгол Улсын хууль зүйн туслалцааны харилцааг зохицуулж буй өнөөгийн хууль, эрх зүйн орчин, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, практик дээр гардаг бэрхшээл болон тулгамдсан асуудлуудыг талаар ярилцаж, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны товч танилцуулгыг хүргэлээ.

Энэхүү цахим хурлын үр дүнд хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах нэгдмэл хүсэл зоригоо үр нөлөөтэйгээр хэрэгжүүлэхийн тулд талууд цаашид хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлж, хамтын ажиллагааны эхэнд нэг мөр зөв ойлголтыг хүргэх зорилгоор шаардлагатай мэдээ мэдээллийг солилцож, хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцлоо.

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд мэргэжлийн туслалцааг зохих түвшинд чанартай сайн хүргэж, төрөөс эрх зүйн туслалцаа авсныхаа төлөө нийгэмд эерэг нөлөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа тогтолцоог зохих эрх зүйн зөв тогтолцоотой болгохыг зорьж байгаа өнөө үед цагаа олсон уулзалт болохыг талууд цохон тэмдэглэсэн болно.

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд