/2019-03-13 20:04:00/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙ УДИРДЛАГЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор болон Монголын Үндэсний Их сургуулийн Хууль зүй удирдлагын сургуулийн захирал М.Ариунтуяа нар нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах чиглэлээр санамж бичгийг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль зүйн мэдээллийн нэгдсэн санг хамтран хөгжүүлэх, хоёр байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хууль зүй удирдлагын сургуулийн оюутныг дадлагажигч оюутнаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, хууль хэрэглээний ур чадварт сургах, иргэдэд хууль зүйн мэдлэг, түгээх сурталчлах чиглэлээр харилцан тохиролцож хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төвийн сургалт, судалгааны нэгжийг Хууль зүй удирдлагын сургуультай хамтран туршилтын журмаар ажиллуулах болсон нь хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.

 

 

 

-оОо-

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд