/2023-06-09 10:15:00/

“ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


“ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвөөс Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль зүйн боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт 3 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн “Соёмбот” танхимд зохион байгууллаа. 
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд урилгаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын сургуулийн захирал,  доктор, профессор Д.Мөнхжаргал, Монголын хуулчдын холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор П.Одгэрэл, Хууль зүйн туслалцааны төвийн захирал, доктор (Ph.D), профессор В.Оюумаа, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны дарга, доктор (Ph.D) Б.Өнөрмаа, Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторант, БНХАУ-ын Өвөр Монголын Боловсролын Их сургуулийн харьяа Олон Улсын Дээд сургуулийн Гадаад оюутны сургалтын албаны дарга, Олон Улсын Хятад хэлний институтын зөвлөх багш Wang Хueting, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Хуульзүйн сургуулийн профессор, доктор (Ph.D), Ш.Чулуунбат, Орхон их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Цолмон, МУБИС, Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш Р.Намжилдагва, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, эрдэмтэн, судлаачид оролцов.  
Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНТУ, АНУ-ын хууль зүй, боловсролын салбарын эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их сургуулиудийн эрдэмтэн, судлаачдын  9 илтгэлийг хэлэлцэж, 20 байгууллагын 50 орчим эрдэмтэн, судлаач, багш, ажилтан, алба хаагчид танхимаар болон цахимаар оролцож, хэлэлцүүлж өрнүүлсэн.

В.Оюумаа Хууль зүйн туслалцааны төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор,

Н.Мөнхзул Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор,цагдаагийн дэд хурандаа нар “Монгол улсын хууль зүйн боловсрол олгох тогтолцооны өнөөгийн байдал, анхаарах асуудал”, 

Кемал Елдирим БНТУ-ын Хууль сахиулахуйн сургуулийн Олон улсын зохицуулагч, доктор (Ph.D), профессор “Бүгд найрамдах турк улсын эрх зүйн тогтолцоонд тулгамдсан асуудал ба шийдэл”, 
Елена Ильинична Попова ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын их сургуулийн оюутан суралцагчийн мэргэжлийн давтан сургалтын төвийн эрхлэгч, доктор (Sc.D), дэд профессор, “Эрх зүйн соён гэгээрүүлэх ажил болон эрх зүйн мэргэжилд үзүүлэх түүний үүрэг”, 
Р.Намжилдагва Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор “Дидактик зарчмыг монгол ухаанд суурилан ри-инженерчлэх үзэл баримтлал”, 
Жэймс Паттисон БНСУ-ын Кимонг их сургуулийн Цагдаагийн удирдлагын  тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор “Америкийн эрх зүйн шинэтгэлийн асуудал”, 
Донг Хил Ли Мионки Ким БНСУ-ын Үндэсний Цагдаагийн их сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор “БНСУ-ын болон үндэсний цагдаагийн их сургуулийн эрх зүйн боловсролын тогтолцоо”, 
Wang Хueting Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторант, БНХАУ-ын Өвөр Монголын Боловсролын Их сургуулийн харьяа Олон Улсын Дээд сургуулийн Гадаад оюутны сургалтын албаны дарга, Олон Улсын Хятад хэлний институтын зөвлөх багш “Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын буцах нөлөөний судалгааны дүн шинжилгээ”
Б.Цолмон Орхон их сургуулийн Хууль зүйн сургуулийн  Эрх зүйн тэнхимийн эрхлэгч,  доктор (Ph.D), дэд профессор “Судалгааны их сургуулийн үндсэн шинжийг тодорхойлох шалгуур, үзүүлэлт”
Б.Өнөрмаа УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач, прокурор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны дарга, доктор (Ph.D) “Хуульчийн эрх зүйн байдал ба боловсролын шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Энэ хурал нь дидактик болон боловсролын онол, арга зүй, хууль зүйн боловсролын тогтолцоо, судалгааны их сургуулийн шалгуур үзүүлэлт, нөлөөлөх хүчин зүйл, гадаадын зарим улсын туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжийг элэрхийлж, хууль зүйн боловсролын тулгамдсан асуудалд шийдэл  дэвшүүлснээрээ  ач холбогдолтой боллоо.

undefinedundefinedundefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд