/2019-04-05 18:48:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ”-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгох тухай 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хууль зүйн туслалцааны төвийн Дорноговь аймаг дахь салбарт “Иргэдэд үйлчлэx танxим”-ын нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

            Дээрх арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Батжаргал, МХХ-ний Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хорооны дарга Л.Энхсайхан, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон орон нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.

            Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 216 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээс Дорноговь аймаг дахь “Иргэдэд үйлчлэх танхим”-д зориулж албан хэрэгцээнд иж бүрэн компьютер, нөүтбүүк, принтер, проекторыг тус төвийн заxирал Т.Уранболор салбарын улсын өмгөөлөгчид гардуулан өглөө.


            Нээлтийн арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Батжаргал хууль эрх зүйн зөвлөгөөг алслагдсан сумдын иргэдэд хүргэхэд шаардлагатай тээврийн хэрэгслийг “Дорноговь хөгжил сан”-аас олгоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

            Энэхүү танхимыг нээж ажиллуулснаар иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төвөөс иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох боломжтой болж байна.

 

undefined

undefined

undefined

undefined

-оОо-

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд