/2020-11-18 16:23:00/

Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох удирдалагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж ажиллалаа.


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг 2020 оны 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Төвийн нийслэлийн дүүргүүд дэх салбарт ажиллаж, улсын өмгөөлөгчийн ажил үүрэг, ажлын нөхцөл байдал, албан хаагчдын санал хүсэлт, тулгамдсан асуудлуудтай танилцсан.

Нийслэлийн улсын өмгөөлөгчдөөс ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож үйлчлүүлэгчтэй уулзахаар очиход уулзах дарааллыг өдрийн турш хүлээх нөхцөл байдал хүндрэлтэй байдаг, энэ нь ачаалал ихтэй ажилладаг улсын өмгөөлөгчийн ажлын цаг ашиглалтад сөргөөр нөлөөлж байгааг хэлж, уг асуудлыг удирдлагын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Төвийн захирал А.Оюунчимэг төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг сайжруулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улсын өмгөөлөгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, ХНАХ ахлах мэргэжилтэн Т.Хулангийн хамт 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ж.Энхтайван болон хорих ангийн холбогдох 5 мэргэжилтэнтэй тус тус уулзалтыг зохион байгуулж ажиллаа.

Дээрх уулзалтаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа үйлчлүүлэгчтэй улсын өмгөөлөгчийн уулзалтын хуваарь, уулзалтын өрөө, хорих ангиас өргөдөл гаргаж байгаа үйлчлүүлэгчид “Төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлон хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл”-ийн маягтыг үнэн, зөв бөглүүлэх чиглэлээр харилцан ойлголцож, дараах асуудлыг шийдвэрлэлээ:

 1/ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс улсын өмгөөлөгчийн ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгчтэй уулзах 1 өрөөг тусад нь гаргаж өгөх;

 2/Тус ангид Мягмар, Лхагва гарагт эргэлт авдаг өдөр, хөдөлгөөн их, ачаалал өндөр байдаг тул Даваа, Пүрэв, Баасан гарагуудад хорих ангийн ээлж хүлээлцэх ажлын дараа тухайн өдрийн 11:00 цагаас хойш улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй уулзах ажлыг зохион байгуулах;

 3/Хорих ангийн дотоод зохион байгуулалтад уялдуулан Даваа, Пүрэв, Баасан гарагт үйлчлүүлэгчтэй уулзахаар очих улсын өмгөөлөгчдийн овог, нэр, холбоо барих утасны дугаарыг хорих ангийн Тоо бүртгэл хариуцсан мэргэжилтэнд Төвөөс урьдчилан өгч байх;

 4/Улсын өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэй уулзахдаа ажлын үнэмлэхийг авч очих, уулзалтын өрөөнд орохдоо нэрсийн дагуу үнэмлэхээ үзүүлж нэвтрэх;

 5/Хорих ангийн нийгмийн ажилтан “Төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлон хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл”-ийн маягтыг үйлчлүүлэгчээр бөглүүлэхэд үнэн зөв, бүрэн бөглөсөн эсэхэд хяналт тавих, Хууль зүйн туслалцааны төвөөс үйлчилгээ авах эрх бүхий хүнд тавигдах шаардлагыг тайлбарлан ойлгуулах зэрэг асуудлыг харилцан тохиролцож нэгдсэн шийдэлд хүрлээ.

Түүнчлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн албан хаагчдаас Хууль зүйн туслалцааны төвд илгээсэн өргөдөлд хариу өгөхгүй, улсын өмгөөлөгч ирж уулздаггүй, цагдан хоригдож байгаа хүн 2-3 сар хүлээх тохиодлууд гардаг талаар ярьсан бөгөөд Төвийн захирал энэ асуудалд анхаарлаа хандуулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага, албан хаагчдаас өв залгамжлал, итгэмжлэлийн талаар Төвийн захирал А.Оюунчимэгээс сургалт авах хүсэлтэй, цаашид хоёр байгууллагын хоорондын ажлын уялдааг улам боловсронгуй болгож хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

 undefined

 

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд