/2023-05-17 17:26:00/

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА


undefined

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/362 дугаар тушаалаар батлагдсан “Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрны сул орон тоог зарлаж байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч – 1;
  2. Завхан аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч -1;
  3. Багануур дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгч -1;
  4. Ховд аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч /түр орон тоо/  – 1;
  5. Налайх дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгч /түр орон тоо/  – 1;

Тавигдах шаардлага: Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчид дараах материалыг бүрдүүлж PDF-хэлбэрээр info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

2.Эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;

3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

4. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ;

5.Ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг;

6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчиж, хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;

7.Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамжийн тооцоогүй эсэх, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх, Хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх тодорхойлолт;

8. Цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй байх ба бүртгэлийн хуудас олгох тул цахимаар ирүүлсэн тохиолдолд зургийг файлаар заавал илгээх/;

9.Тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл;

10.Шалгалтын хураамж төлсөн баримт /Шалгалтын хураамж болох  70,000 төгрөгийг Хаан банкны 5302023123 дугаарын /Г.Даваамөнх/  дансанд хийж, гүйлгээний утга хэсэгт сонгон шалгаруулалтын хураамж гээд өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг заавал бичих/;

11.Иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

*Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт зохион байгуулах газар, хугацааг бүртгэл дууссаны дараа нэгдсэн журмаар мэдээлэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4020, 85256954 дугаарын утсаар холбогдоно уу.

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд