УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Өмгөөллийн тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасны дагуу улсын өмгөөлөгч сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын сул орон тоо
Нийслэлд 4
- Баянзүрх дүүрэг дэх салбар – 1
- Налайх дүүрэг дэх салбар – 1
- Сонгинохайрхан дүүрэг дэх салбар – 1
- Чингэлтэй дүүрэг дэх салбар - 1
Орон нутагт 5
- Баянхонгор аймаг дахь салбар– 1
- Булган аймаг дахь салбар – 1
- Өмнөговь аймаг дахь салбар – 1
- Сэлэнгэ аймаг дахь салбар – 1
- Хэнтий аймаг дахь салбар – 1
Тавигдах шаардлага
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх;
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкетыг бөглөх: /татаж авах/
Материал хүлээн авах хугацаа, хэлбэр
Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар, эсхүл цаасаар Хууль зүйн туслалцааны төвийн ажлын байранд хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу-15 Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхар 209 тоот /Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын Зоос гоёл ХК замын урд тал 11 давхар шилэн барилга/
Жич: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа шалгалтын товыг урьдчилан таны цахим шуудангаар илгээх болно.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:
Утас: 70004030, 85256954, 99050270 дугаарын утсаар холбогдоно уу.
Цахим шуудан: info@lac.gov.mn
-оОо-