/2018-03-15 13:51:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ


Иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг сайжруулж олон улсын жишигт нийцсэн хууль зүйн үйлчилгээг иргэдэд хүргэх, хоёр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой “Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулж Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Хууль зүйн туслалцааны төв болон Монголын хуульчдын холбоо нь иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хууль зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хамтран сургалт зохион байгуулах, иргэдэд зөвлөгөө өгөх мэдээллийн баазыг бий болгох, гадаад харилцааг өргөжүүлэх болон Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчид Хууль зүйн туслалцааны төвийн салбаруудаар дамжуулан Монгол Улсын болон гадаадын иргэдэд хууль зvйн vнэгvй зөвлөгөө өгөх байдлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм.

Холбоотой байгууллагууд