/2020-02-18 08:34:00/

Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлагдав.


    Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн туслалцааны төв төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх нийт 9 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж хүргүүлснийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар хянан хэлэлцэж батлах зөвшөөрлийг олголоо.

     Төрийн албаны зөвлөлийн 2020 оны “Зөвшөөрөл олгох тухай” 27 дугаар тогтоолоор баталсан хавсралтын дагуу Хууль зүйн туслалцааны төвийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/04 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг баталлаа.

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд