Ажлын хэсэг нь орон нутаг дахь улсын өмгөөлөгчдийн ажлын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Тухайн орон нутгийн иргэдэд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга, мэдээллээр ханган, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.
- Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Захиргаа удирдлагын дарга Н.Ганзориг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Алтаншагай, Цагдаагийн газрын дарга хурандаа А.Алтанцоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа Б.Эрдэнэбат нартай уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.