/2021-09-07 10:28:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ЗАХИРАЛ А.ОЮУНЧИМЭГ СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАРТ АЖИЛЛАЛАА


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, ХНАХ ахлах мэргэжилтэн Т.Хулан, нярав Б.Амаржаргал, туслах Б.Баянмөнх нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь салбарт албан томилолтоор ажиллалаа.

Албан томилолтын үеэр Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ганзориг, ШТГ-ын дарга Ц.Ганхуяг болон ЭХАШ-ны шүүгч Н.Баярбаатар, Захиргааны хэргийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, ШШГГ-ын дарга О.Гантулга, дэд дарга Н.Шинэбаяр, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч А.Бат-Оргил болон эрүүгийн мөрдөгчидтэй албан уулзалтыг хийж Төлбөрийн чадваргүй яллаглагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын үйл ажиллагааг танилцуулж, төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр уулзалтыг зохион байгууллаа.

1/Засаг дарга М.Идэрбаттай хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, улсын өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, Сүхбаатар аймаг дахь салбарын нөхцөл байдлыг Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ганзориг нарт танилцуулж, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад орон нутгийн удирдлагуудад талархлаа илэрхийллээ.

undefined

Засаг дарга М.Идэрбат хоёр байгууллагын хамтын ажиллагааг зөвхөн ажлын байраар хангах хэмжээнд зорилтот иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа Засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэг эд эс нь болох ёстой талаар онцоллоо.

Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ганзориг нар Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын үйл ажиллагааг сайшааж, орон нутгийн зорилтот иргэдэд хууль зүйн туслалцааг хүргэх ажлыг улам бүр дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр хэллээ.

2/ШТГ-ын дарга Ц.Ганхуяг болон ЭХАШ-ны шүүгч Н.Баярбаатар, Захиргааны хэргийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа нартай хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өмгөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан нэмэгдүүлэх, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн      14.1.11-т заасны дагуу улсын өмгөөлөгч шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцдог, шүүн таслах ажиллагаанд саад учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг эсэх талаар судалгааг шүүхийн байгууллагаас авч төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

undefined

ШТГ-ын дарга болон шүүгчдээс Сүхбаатар аймаг дахь салбарын Ахлах улсын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нь хуульчийн өндөр ёс зүйтэй албан хаагч болохыг онцолж улсын өмгөөлөгч хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгааг ирүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

3/ШШГГ-ын дарга О.Гантулга, дэд дарга Н.Шинэбаяртай хийсэн албан уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, улсын өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулж, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Цагдан хорих байранд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах уулзалтын өрөөг тусгайлан гаргуулах талаар уулзалтын үеэр санал солилцлоо.

undefined

Цагдан хорих байрны дарга О.Гантулга АУӨ Ж.Дэлгэрхишигтэй хамтын ажиллагаа маш сайн байдаг талаар онцолж, улсын өмгөөлөгч цагдан хоригдож буй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг үйлчлүүлэгчийнхээ төлөө cэтгэл гаргаж ажилладагийг сайшаан ярилцлаа.

Мөн Цагдан хорих байрны дарга О.Гантулга практикт зөрчлийн хэргээр хууль зүйн туслалцаа хүссэн иргэд маш их байдаг талаар хэлээд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн хүрээнд үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх уулзалтын үеэр санал солилцлоо.

ШШГГ-ын зүгээс улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааг зөвхөн өрөө тасалгаагаар бус тал бүрээс нь дэмжиж ажиллахаа мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

4/Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч А.Бат-Оргил болон эрүүгийн мөрдөгчидтэй хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, улсын өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулж, Сүхбаатар аймаг дахь салбарын үйл ажиллагаа мөрдөн байцаагчдын үйл ажиллагаатай хэрхэн уялдаа холбоотой байгаа талаар санал солилцлоо.

undefined

Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч А.Бат-Оргил хэлэхдээ Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын АУӨ Ж.Дэлгэрхишиг нь хуульчийн өндөр ёс зүйтэй ажил үүргээ гүйцэтгэхээс гадна эрүүгийн мөрдөгчдийн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг талаар сайшаан ярилаа.

Цаашид Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарт улсын өмгөөлөгчийн орон тоо, албаны баталгааг нэмэгдүүлж, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцаж, төрөөс иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг тасралтгүй хэвийн явуулахад тухайн орон нутгийн төрийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаанд уялдуулах чиглэлээр албан уулзалтуудыг зохион байгуулсан, мөн орон нутгийн “BBS” телевизээр Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа, албан томилолт, уулзалтуудын мэдээллийг олон нийтэд сурталчилж үр дүнд хүрсэн албан томилолт боллоо.

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

АЖЛЫН АЛБА

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд