/2021-12-14 16:01:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО


2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу "Олон Улсын Хүний Эрх"-ийн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбар, Гадаадын иргэн харъяатын газар зэрэг төрийн байгууллагууд хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулж иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль эрх зүйн болон бусад эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүллээ.

Тус салбарын улсын өмгөөлөгчид нь өдөрлөгийн хугацаанд 20 гаруй иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

Мөн ОУХЭ-ийн өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Нээлттэй утас-2021” аяныг өрнүүлсэн байна.

Утсаар иргэд ихэвчлэн хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх, амьд явах эрх зэрэг асуудлаар хандан үйлчилгээ авсан байна.

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд