/2019-05-02 12:23:00/

Про Боно 2019 нээллтэй арга хэмжээ болж өндөрлөлөө


         Монголын Хуульчдын холбооны санаачлагаар "Хуульчийн про боно өдөр 2019" нээлттэй өдөрлөгийг Монгол орон даяар зохиох байгууллаа.
         Тус арга хэмжээнд Хууль зүйн туслалцааны төв бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нотариатчдын танхим, “Санхүүгийн зөвлөх”, “Хамаг монгол” “Батбаяр энд партнерс”, “Ананд адвокатс” зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ, нийгмийн даатгалын үйлчилгээ, өр төлбөртэй эсэх лавлагаа, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Арга хэмжээний хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн нийслэл орон нутаг дахь салбарын улсын өмгөөлөгчид нийт 1000 гаруй иргэнд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

 

 

ОНЦЛОХ мэдээ


Сургалтын видео



Холбоотой байгууллагууд