/2023-08-24 09:41:00/

“Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа өргөжиж байна”


      Хууль зүйн туслалцааны төв 2023 оны 8 дугаар сарын 18-ний өдөр үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгуулав.

Арга хэмжээг Хууль зүйн туслалцааны төвийн захирал доктор профессор В.Оюумаа нээж Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага  болохыг онцлон дурдав.

undefined

 

   Мөн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны товч танилцуулга, статистик тоон мэдээ мэдээллийг Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Хишгээ нийт ирсэн зочдод танилцуулав.

undefined

         Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар,  Монголын Хуульчдын холбооны тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, гишүүн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч  С.Эрдэнэсувд, Б.Батцэнгэл, Д.Болд-Эрдэнэ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон хуульчид, улсын өмгөөлөгчид оролцов. 

undefined

undefined

undefinedhttps://fb.watch/mCpTBJHhKl/

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус төв 2023 оны 07 дугаар сараас  “Хүрээ” төвд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд